Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ World of Warcraft + Шинэчлэгдсэн]

Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ World of Warcraft + Шинэчлэгдсэн]

Тоглоомын ертөнцөд ган гачиг болж жинхэнэ тоглоомчид шинэчлэлийг хүсэж эхлэв ангаж цангасан тэдэнд Blizzard хурын шүүдэр бүрийг цуглуулан Warcraft гэх хар шуургийг илгээж орхих нь тэр гандсан ногоо шинээр соёолж, хаагдсан ертөнц дахин цэцэглэж, хагарсан чулуу эргэн эвлэх тийм хүчтэй шуурга явуулсаныг тоглоомчид бид яаж мэдэх билээ…!!!

Шуурга хаанаас эхтэй вэ?

Blizzard Entertainment 1994 онд анхны шуургыг Warcraft: Orcs & Humans нэрээр тавьж орхив. Blizzard Entertainment уг франчизийг анхнаас нь төлөвлөж байсан гэвэл үгүй Blizzard -ыг Warcraft -тай холбоотой таван том шуургыг 1994 – 2014 оны хооронд илгээсэн гэж үздэг. Уг том таван шуургыг нэг бүрчлэн нэрлэвэл Warcraft: Orcs & HumansWarcraft II: Tides of DarknessWarcraft III: Reign of Chaos, эхний гурван шуурга Real-time strategy төрлөөр гарсан бөгөөд гарсан тухайн он бүртээ шилдэг гэх тодотголтой пайзийг Blizzard Entertainment-д авч ирсэн билээ. Гэвч энэ мэдээж Blizzard -дад хангалттай байсангүй ийм том Франчиз, мөн ийм өргөн цар хүрээтэй түүхийг ингээд булшлах нь хэний ч санаанд оромгүй инээдтэй хэрэг мэдээж яг энэ бодолтой давхцуулан тэдний толгойд аянга цахих нь тэр яаж илүү олон хүнийг өөртөө татах вэ? Мэдээж World of Warcraft -ын өрнөл түүх болгон тоглогчдын шүлсийг асгаруулж байсан тиймээ бүгдээрээ түүхийг өрөгжүүлж тоглочдыг илүү өөртөө татацгаая энэ бол тэдний анхан шатны уриа. Тиймээс massively multiplayer online role-playing game төрлөөр World of Warcraft гэх 4-дөх том шуургыг илгээхээр төлөвлөв энэ тоглоомонд ганган чамин нэр огт хэрэггүй угаас World of Warcraft нэрийг сонсоод ямар ч онлайн тоглогч халаасаа сэгсэрхэд бэлхэн. Харин энэ бол тэдний 5-дах шуурга гэж нэрлэгдэх болсон 2014 оны 3 сарын 11-нд гарсан Hearthstone: Heroes of Warcraft байв.

WOW -ын түүхийг хураангуйлан харцгаая

Мэдээж ямарваа нэгэн тоглоом шүүрс алдуулсан зохиолгүй бол ямар ч график ашиглаад хол явахгүй нь ойлгомжтой харин Blizzard энийг дэндүү сайн мэдэж байсан тул бүхэл бүтэн өөр ерөнц цаашилбал Глактикийг цогцлоож чадсан билээ.


Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга 2

Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга 2Харанхуйн Титан Саргерас Азеротын амьтай болгоныг өөрт эзлэхээр санаархаж эхлэв. Үйл хэрэгтээ хүрэхийн тулд Саргерас, Хүн төрөлхтний хамгийн хүчирхэг шидтэн болох Мэдивийг Драйнорт орших Оркын шидтэн Гул’дантай холбоо тогтоохыг хүчлэв. Тэндээс Саргерас өөрт хүчин зүтгэдэг Burning Legion -ны хорон туслахуудаа цуглуулж эхлэв үүгээр ч зогсохгүй энгийн оркуудыг цусанд шунасан нэгэн болгож Horde хэмээн нэрийдэв. Энэ хараалт арми Мэдив болон Гул’даны бүтээсэн “Харанхуйн Орцоор” хүмүүний гол төв болсон Stormwind -руу хүч түрэмгийлэн орж ирцгээлээ. Хэдийгээр ийм нөхцөл байдалд орсон ч Stormwind -ын хамгаалагч, удирдагч Андуйн Лотар, хагас орк Гаронагын хамтаар хаант улсаа хамгаалан тэмцэж байв. Гэвч хамгаалалт удаан тэссэнгүй Horde -ууд Stormwind -ын хамгаалалтыг сэт цохин орж ирэв. Хаант улсад ийнхүү аюул нүүрлэмэгц, Гарона холбоотнуудаасаа урваж Хаан Лилане Врайнныг хөнөөж хаант улсын сүйрлийг нууцлалаа.


Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ Мэдээлэл ] 1

Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ Мэдээлэл ] 1Хүмүүсийн иргэншил Horde -уудын өмнө сөхөрлөө. Удирдагч Андуйн Лотар тарж бутарсан цэрэг армиа нэгтгэн Лордаероны Хаант улсруу очихийн тулд хойд зүгт “Их Далайг” гатлахаар явлаа. Тэнд Лотар өөртөө туслуулахын тулд Хүмүүс, одой нар, дварфууд, элфүүдийг эгнээндээ нэгтгэн “Alliance” холбоог байгуулан Оркуудын шинэ удирдагч харгис хэрцгийн домог Оргрим Доомхаммэрийн өөдөөс сөрөн зогслоо. Ханаж цадахыг үл мэдэх Horde -ууд, хүчээ улам өрөгжүүлж догшин Троллууд, зэрлэг Огре нарийг өөртөө нэгтгэв. Гэвч, ялалтын уухай ойртох тэр өдөр Гул’дан болон түүний дагалдагч нар өөрийн холбоотнуудыг орхин өөр нэгэн хүчийг өөрийн болгохоор явлаа, хүч суларсан Horde -ууд ухархаас өөр сонголтгүй болов. Доомхаммэр Alliance -тай нүүр тулан байлдахдаа Лотарыг хөнөөж орхилоо, гэхдээ баатрын үхэл Alliance -ын итгэл төгс байдлыг эвдэж дөнгөсөнгүй. Лотарын үхлийн дараа түүний үнэнч туслах Туралёон нэн даруй Азеротын удирдлагыг гартаа аван Horde -уудыг бут цохилоо.


Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ Мэдээлэл + Шинэ бүлэг нэмэгдсэн ] 1

Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ Мэдээлэл + Шинэ бүлэг нэмэгдсэн ] 1Alliance -ийн ялалт Азеротд болсон их сүйтгэлийн дараагаар, Оркын бөө Нэр’Зул Драйнорт үлдсэн Horde -уудын эзэн суув. Тэрээр өөрсдийн гар хүрээгүй бусад газруудад шинэ орц нээн тус бүрт халдахаар санаархаж байлаа. Өөрийн байлдан дагуулалтаа эхлэхээр, Нэр’Зул оркийн хүчийг өөрийн нээсэн орцоор илгээж Азеротоос хүчирхэг шүтээн олж ирэхийг тушаав. Horde -ын үндсэн төлөвлөгөө оркийн түрэмгийлэлийг бут цохихоор ирсэн Alliance -уудаас салах юм. Үнэн хэрэгтээ Нэр’Зул өөрийн өстөнгүүдээс салаад зогсохгүй хэд хэдэн ертөнцөд орцуудыг нээсэн байлаа. Үүний үр нөлөө гарч хүнд байдалд ороод байсан Драйнор, Азеротын хамгийн хүчирхэг баатруудыг сөнөсөн ертөнц болох Outland -д урхинд оруулж дөнгөлөө.


Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ World of Warcraft ] 1

Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ World of Warcraft ] 1Хүмүүсийн боолчлолд байсан Тралл, Азеротд өмнөх гэм нүгэлийн төлөө тарчлан зовж байгаа бусад оркуудыг чөлөөлж эхлэв. Залуу бөө тэрээр Horde -ыг дахин нэгтгэж, Азеротд Burning Legion -ны үхлийн сүүдэр тусаж амьтай бүгдийг хядах их хядлагын үеээр Калимдороос зугтаж амжив. Legion -чуудын тархаах шинэ сүйрэл Үл Үхэгсдийн (undead Scourge) цуваа ертөнц даяар цөхрөл авчирлаа. Лордаероны Хун тайж Артас Менэтил тэрхүү аймшигт дайсны өөдөөс газар нутгаа хамгаалан эрэлхэгээр тэмцэж байсан ч, түүний зориг айдсаар солигдож итгэл нь цөхрөлөөр дүүрч Scourge -ын нууцлаг удирдагч Lich King -ын хүчинд автхад хүргэв. Траллын Horde -ууд жигшил зэвүүцэл, үзэн ядалтаа түр цагдан, бусад улсуудтай нэгдэн Чөтгөрүүдийн Эзэн Арчимондын Legion -уудын эсрэг том тулаанд оров. Оркууд болон Шөнийн элфүүд Хүмүүсийг бодвол бага хохиролоор дайснаа ариун дагшин Hyjal ууланд буулган авч чадлаа.


Тоглоомын ертөнцөд цахиур хагалсан Blizzard -ын шуурга [ World of Warcraft ] 2

5-р бүлэг удахгүй орно.

Үргэлжлэл: Шинэ нийтлэл бичихгүйгээр уг нийтлэл дээр шинэчлэл нэмэгдэж явж байх болно мэдээлэл шинэчлэгдсэн бол гарчиг шинэчлэгдсэн болж өөрчлөгдөх болхоор та бүхэн байнга шалгаж байгаарай.

 

Сэтгэгдэл бичих

comment-avatar