Helldivers [2015]

Helldivers [2015]

Helldivers бол дэлхийг хамгаалахын тулд харь гаригийн биетүүдтэй тулалддаг дэлхийн шилдэг дайчдын нэг хэсэг юм. Огторгуй ертөнц дунд зөвхөн дэлхий дээр амьд биетүүд байдаггүй нь аль хэдийн нотлогджээ. Иймээс гариг ертөнцүүдийн дунд үргэлж дайн, байлдаан ширүүн тулалдаан болдог. Харин та Helldivers болохын тулд шинээр дайчин эр болж буй залуу болох болно. Амарханаас эхлээд хүнд хүртэлх олон төрлийн даалгавруудыг биелүүлснээр та жинхэнэ шилдэг Helldivers цаашлаад дэлхийн домог хүртэл болох боломжтой юм.
Зөвхөн гар буу, автомат зэвсгээс гадна олон төрлийн дэлбэлэх төхөөрөмжүүдийг өөрийн гараар угсран бүтээж эсрэг талын том объектуудыг сонирхолтой байдлаар устгаж болно. Мөн олон гариг хооронд дамжиж байлдах тул тухайн байлдаж буй орчин янз бүр байх болно. Тоглолтын горим нь First Person, Third Person-ын аль нь ч биш. Доорх зураг дээр харагдаж буйгаар 4 тоглогч хоорондоо холбогдож даалгавруудыг биелүүлж EXP, шагнал зэргүүдээ олж авах боломжтой.

Helldivers тоглоомын зураг:

HELLDIVERS 1

HELLDIVERS 2

HELLDIVERS 3

HELLDIVERS 4

Дундаж үзүүлэлт:

Үйлдлийн систем : Windows Vista эсвэл Windows 7
Процессор : 2.4GHz Dual Core  дээш
Түргэн санах ой : 4GB дээш
График карт : 512 MB NVIDIA GeForce 9800 эсвэл ATI Radeon HD 2600 XT дээш
DirectX : Version 10 дээш
Тоглоомын хэмжээ : 7GB
Тоглоомын бичлэг:

oRipa Yahoo Webcam Recorder v1.2.2 Татах

Сэтгэгдэл бичих

comment-avatar