DiRT Rally [Reloaded]

DiRT Rally [Reloaded]

DiRT цувралын шинэ анги болох Rally-гийн одоо байгаа хувилбарынх нь Repack хувилбарыг оруулж байна. Яагаад одоо байгаа хувилбар гэж онцолсон бэ гэхээр уг тоглоомын бүрэн дууссан буюу Full Release нь ирэх 4-р сарын 5-нд гарах юм. Та FIA WRC гээд дэлхийн элдэв шороон болон хүнд хэцүү замуудаар автомашин үйлдвэрлэгч том компаниудын тусгай буюу ралли зориулалттай машинууд хугацаагаар уралддагийг мэддэг бол энэхүү тоглоом яг тийм юм. Зөвхөн тиймэрхүү уралдаан ч бус шороон уралдааны замуудаар бөөнөөрөө гараанаас зэрэг гарч уралдах уралдаан ч бий.

Дүрслэлийн хувьд маш сайн болсон төдийгүй шаардагдах үзүүлэлтийн хувьд багадаа тун боломжийн буюу Intel HD 4000 гэх Onboard GPU-тэй байхад хүртэл тоглочихож болно. График дүрслэл нь Ultra Low-оос Ultra хүртэл тохируулагдахаар байгаа.

Дэлхийн ралли уралдаануудад дараалан оролцох явцад оролцогч бүрт л машинд нь эвдрэл гэмтэл тохиолдох нь мэдээж. Та машинаа засварлах (Repair), шинэ эд ангиуд суурилуулах (Tuning) гэх зэргээр машинаа хөгжүүлэн сайжруулж болно. Машины жолоодлогыг арай л амьд биш болчиж гэж хэлж буй хүмүүстэй би ганц 2 таарсан. Миний хувьд уг тоглоомын машины жолоодлого нь дажгүй л санагдсан. Уг Codemasters-ын өмнөх тоглоом болох Grid Autosport-оо бодвол арай гоё болсон юм шиг санагдсан. Бүх уралдаан нь WRC шиг нэг ижил замаар ар араасаа явж хугацаагаараа уралддаг гэж бүү бодоорой. Гараанаас зэрэг гаран уралдах уралдааны горим мэдээж байгаа.

DiRT Rally тоглоомын зураг:

DiRT Rally [RELOADED] 7

 

DiRT Rally [RELOADED] 2

DiRT Rally [RELOADED] 3

DiRT Rally [RELOADED] 4

DiRT Rally [RELOADED] 5

DiRT Rally [RELOADED] 6

Дундаж үзүүлэлт: 

Үйлдлийн систем :  Windows 7 эсвэл Windows 8, Windows 10 64bit Versions
Процессор : AMD FX Series эсвэл Intel Core i3 Series-ээс дээш
Түргэн санах ой : 4GB дээш
График карт : AMD HD5450 эсвэл Nvidia GT430 эсвэл Intel HD4000 1GB of VRAM дээш
DirectX : Version 11
Тоглоомын хэмжээ : 35GB
Дууны карт : DirectX Compatible soundcard
Тоглоомын бичлэг:

Сэтгэгдэл бичих

comment-avatar