FallOut 4

FallOut 4

FallOut 4 тоглоомын тухай дурдвал:

“Bethesda” видео тоглоом үйлдвэрлэгч байгууллагын хамгийн алдарт цуврал тоглоом болох Fallout 4 тоглоом нээлтээ хийгээд 4 хонож байна. Энэ хугацаанд уг тоглоом маань аль хэдийн кракдуулж хакеруудын ачаар бид үнэгүй тоглох боломжтой болжээ. Fallout -н өмнөх цувралуудыг энэхүү нийтлэлд хамааруулахгүйгээр зөвхөн Fallout 4 тоглоомын талаар бичье. Дайн хэзээ ч дуусдаггүй. Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш үргэлж л дайн бий болсоор байсан. 2077 онд ч адил…

2077 оны 10 -р сарын 23. Та өөрийн үзэсгэлэнт эхнэр, өхөөрдөм бяцхан хүү болон гэрийн үйлчлэгч болох ухаалаг робот Кодсуорд -той өглөөг угтана. Жирийн л нэгэн өдөр. Хөрш айлын иргэд, гадуур зугаалж буй хөгшид гээд бүх зүйл амгалан тайван. Удалгүй дэгжин хувцасласан нэгэн эр танай гэрийн хаалгыг тогшиж танд нэгэн саналыг тавих болно. Гэнэтийн ослын аюул эсвэл гарч болзошгүй дайны үеийн даатгалд таныг хамрагдах уу? гэж өөрийн зорилгоо танилцуулах ба тэрхүү даатгалд бүртгүүлэх эсэх нь тоглогчийн өөрийнх нь дур билээ. Миний хувьд юу ч болж болзошгүй гэж үзсэн учир энэхүү даатгалд бүртгүүлж тоглоомыг цааш үргэлжлүүлсэн. Хэрвээ та даатгалд бүртгүүлбэл, бүртгэл дууссаны дараа таны эхнэр хэрэггүй юманд мөнгө үрлээ гэх зэргээр жаахан үг хаяна. Гэхдээ зүгээр дээ та сайн зүйл хийсэн. Энэ уур амьсгалыг тасалдуулж ухаалаг туслах Кодсуорд Нора та хоёрыг сандарсан байдалтай зурагтын өмнө дуудах ба очих зурагтын мэдээг сонсох үед бүх зүйл хожимдож эхэлсэн байлаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч зурагтаар мэдэгдэл хийж байх нь тэр. Тэрээр юу гэж хэлсэн гээч? “Нисэх хүчний хараанд энэ зүйл өртөөгүй бөгөөд тун удахгүй Нью-Йорк, Пенсилванийн нутаг дэвсгэрт атомын бөмбөг очиж байгаа” хэмээн мэдэгдэж зурагтын суваг тасарна. Энэ үед хэдхэн хормын өмнө гэрээ хийсэн даатгалын байгууллага буюу VAULT -г зорьж амьд гарах нь хамгийн гол зорилго билээ. Азаар VAULT байгууллага тун ойрхон аж. VAULT -н гадна гүйж ирэхэд олон хүмүүс орж чадахгүй зогсож байх бөгөөд учир нь тэд хэдхэн хормын өмнө гэнэтийн ослын даатгалд бүртгүүлээгүй азгүй гэмээр иргэд аж. Гэхдээ юуны түрүүнд гэр бүлээ авч үлдэх ёстой тул өөрсдийн бүртгэлийн дагуу VAULT -н хамгаалалтын бүсэд нэвтэрнэ. Газар доошоо явдаг цахилгаан шатанд тус даатгалд бүртгэгдсэн бусад иргэд ч бас байлаа. Цахилгаан шат газар доошоо орж эхлэхийн өмнөхөн атомын бөмбөг дэлбэрч тус хот тэр чигтээ үгүй болно. Харин тоглогч таны гэр бүл болон та аль хэдийн амьд үлджээ…

FallOut 4 дээр тоглож буй явцын зураг:

FallOut 4 3

FallOut 4 2

FallOut 4 1

Тоглоомын шаардах үзүүлэлт:

Дундаж үзүүлэлт:

  • Үйлдлийн систем: Windows 7/8/10 (64-bit OS required)
  • Процессэр: Intel Core i5-2300 2.8 GHz/AMD Phenom II X4 945 3.0 GHz or equivalent
  • Түргэн санах ой: 8 GB RAM
  • График карт: NVIDIA GTX 550 Ti 2GB/AMD Radeon HD 7870 2GB or equivalent
  • Тоглоомын хэмжээ: 30 GB

Тулсан үзүүлэлт:

  • Үйлдлийн систем: Windows 7/8/10 (64-bit OS required)
  • Процессэр: Intel Core i7 4790 3.6 GHz/AMD FX-9590 4.7 GHz or equivalent
  • Түргэн санах ой: 8 GB RAM
  • График карт: NVIDIA GTX 780 3GB/AMD Radeon R9 290X 4GB or equivalent
  • Тоглоомын хэмжээ: 30 GB

Тоглоомын бичлэг:

oRipa Yahoo Webcam Recorder v1.2.2 Татах

[ Torrent ]

Тоглоом татах бол энд дарна уу!

Тоглоомын крак татах бол энд дарна уу!

Тоглоомоо та шинэчлэл хийх бол энд дарна уу!

Сэтгэгдэл бичих

comment-avatar