NBA 2k16

NBA 2k16

Гайхамшгийг мэдрэхэд бэлэн үү? Жил болгон шинэчлэгдэж гардаг NBA 2k цувралын энэ жилийн хувилбар болох NBA 2k16 тоглоомыг бид тоглох боломжтой болжээ. Албан ёсны нээлт нь Америкийн цагаар 9 -р сарын 29 -нд буюу манайхаар бол маргааш нээлтээ хийх хэдий ч кракер, хакеруудын ачаар тоглоом нээлтээ хийхээсээ өмнө алдагдаж мөн үүгээр ч зогсохгүй бүр тоглоомын кракыг хүртэл бүтээгээд амжжээ.

NBA 2k16 10

Тоглоомыг тоглож үзээд дээрх асуултыг өөрийн эрхгүй өөрөөсөө асуулаа. Учир нь 2k16 тоглоомын хүмүүсийн гүйлт, хөдөлгөөн, зураглал, орчин тойрон гээд л бүх зүйл нь өмнөх хувилбараасаа “хавь илүү” болсон нь энэ асуултыг өөрөөсөө асуухад хүргэлээ. Ирэх жил бүтээгдэх 2k17 тоглоомд ер нь үүнээс илүү нэмэгдэх зүйл юу байх бол гэдэг нь миний сонирхлыг татав.

2k15 тоглогч 2k16 тоглоод төрсөн томоохон сэтгэгдлүүдийг энд бичье. Хүн болгонд энэ мэдрэмжүүд адилхан төрнө гэдэгт итгэлтэй байна.

NBA 2k16 8

Зураглал, хөдөлгөөн: Тоглоомын хамгийн том чухал бол яалт ч үгүй зураглал. Уламжлалт ёсоор жил ирэх бүр зураглал нь сайжирдаг энэхүү тоглоомын шинэ хувилбарын зураглал ч гэсэн ярих юмгүй сайхан болжээ. Өмнөх хувилбараас илүү зүйл нь тоглогчийн нүдний харц, алхалт, гүйлт, шидэлтийн техник, үсрэлт, бөмбөг оруулсны дараах хөдөлгөөн гээд л ихэнх зүйлийг улам ихээр хөгжүүлсэн нь яг л бодит мэт сэтгэгдэл төрүүлэв.

Тоглоомын удирдлага: Control буюу удирдлагын хэсэгт нилээн том өөрчлөлт гарсан нь анх тоглоход хүндрэлтэй асуудал байв. Үндсэн 4 хөдөлгөөн буюу шидэлт (бөмбөггүй үед таслалт), дамжуулалт (бөмбөггүй үед хүнээ солих), заслон авах (бөмбөггүй үед зогсох), бөмбөгөө нуух (бөмбөггүй үед үсрэх) гэсэн хуучин удирлагуудад өөрчлөлт орж бөмбөгтэй үед заслон авах,  бөмбөгөө нуух гэсэн хоёр товч тусдаа өөр өөр газар байрлах болжээ. Ингээд хоосон болсон товчлууруудад шинэ хөдөлгөөн нэмэгдсэн нь довтолгооны Pick & Roll хувилбарыг хийхэд илүү хялбар болгож өгсөн бол довтолгооны үед ашигладаг тактикын довтолгоонд олон шинэ боломжууд нэмэгджээ. Энэ нь тоглогчийг улам их тактикын довтолгоон хийлгэдэг болгох гэж бүтээсэн зүйлс гэж бодож байна.

NBA 2k16 4

MyCareer

Ганц гараар тоглогчдын хамгийн дуртай тоглоомын горим бол MyCareer. Өмнөх цувралуудад MyCareer -ыг Rookie ShowCase -ын тоглолтын үр дүнгээс шалтгаалж NBA -д драфтлагддаг байсан бол NBA 2k15 -дээр драфтлагдалгүй NBA -д хөл тавьдаг зохиолтой. Тэгвэл NBA 2k16 дээр дээрх хоёр байдал хоёулаа үгүй болох бөгөөд бид ахлах сургуулийн сагсан бөмбөгийн амьдралаас эхэлж тоглох нь. Нийт Техас, Кансас, УКЛА зэрэг 11 сургуулиудаас өөрийгөө нээн харуулж NBA -д дээгүүр драфтлагдах эрхээ олж авах нь тоглоомыг улам амттай болгож байгаа хэрэг. Тэгэхээр NBA -д зөвхөн дээгүүр драфтлагдахын төлөө улам хичээж тоглох хэрэгтэй болох нь. Үүгээр ч зогсохгүй NBA -д хөл тавьсан зунаа SUMMER LEAGUE буюу зуны лигт ч гэсэн тоглох боломжтой гэсэн байна.

NBA 2k16 6

MyLeague

Үүнийг та бүхэн анх удаа сонсож байгаа байх. Тиймээ энэ бол 2k16 -дээр нэмэгдэх шинэ горим. Бид өөрсдийн хүссэн нэрээр, хүссэн дүрмээр, хүссэн газартаа хувийн лигийг зохион байгуулж болох ба онлайн ертөнц дэх найзуудтайгаа энэ лиг дээрээ өрсөлдөх боломжтой юм байна. Мэдээж энэ горим нь тоглоомыг бүрэн худалдаж авсан хүнд л хүртээмжтэй байх.

2k PRO-AM

Энэ бол нэг ёсны лиг. Өөрийн зохиосон хүнээр 5 VS 5 гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж ранкаа ахиулж, тоглогчоо сайжруулах боломжтой аж.

MyPark

NBA 2k16 3

Бид бүхэн өөрсдийн гэсэн сагсан бөмбөгийн талбайтай болох нь. Олон сонголтууд дундаас хаана хувийн талбайтай болохоо бид өөрсдөө шийдэх аж. Яг л амьдрал дээрх шиг эндээ найзуудаа дуудаад сагс тоглонгоо хөгжилдөж болно.

  • Багаа өөр хот руу нүүлгэн шилжүүлэх
  • Баг бүрдүүлэхэд илүү олон боломжтой болсон
  • SimCast буюу багийнхаа тоглолтыг үзэхдээ олон янзаар гүйлгэж үзэж болно
  • Ажилтнуудаа өөрөө сонгох
  • Драфтаас орж ирэх тоглогчийг өөрөө сонгох
  • Драфтын сугалаанд өөрөө оролцох
  • Мэдээллийн ажилтантай болох
  • Зуны лигт багаа тоглуулах
  • Хувьцаа эзэмшигчдийн уулзалт
  • 3 баг оролцсон наймаа хийх

Дундаж үзүүлэлт:

  • Үйлдлийн систем: Windows Vista, Win7, Win 8, Win 10 (Зөвхөн 64 бит)
  • Процессор: Core 2 Duo E7300 2.66GHz+ эсвэл Athlon 64 X2 Dual Core 4000+
  • Түргэн санах ой: 2GB
  • График карт: GeForce GT 340 эсвэл Radeon HD 3600
  • Тоглоомын хэмжээ: 45GB

Тулсан үзүүлэлт: 

  • Үйлдлийн систем: Windows Vista, Win7, Win 8, Win 10 (Зөвхөн 64 бит)
  • Процессор: Core i5-670 3.46GHz+ эсвэл FX-4100+
  • Түргэн санах ой: 4GB
  • График карт: GeForce GTX 750 Ti эсвэл Radeon R7 260X
  • Тоглоомын хэмжээ: 45GB

Тоглоомын зургийн цомог:

NBA 2k16 5

NBA 2k16 9 NBA 2k16 7

 

oRipa Yahoo Webcam Recorder v1.2.2 Татах

[ Torrent ]

NBA 2k16 татах бол энд дарна уу!

NBA 2k16 crack татах бол энд дарна уу!

Та тоглоомоо шинэчлэлт хийх бол энд дарна уу!

АНХААР!!!: 2k16 setup инсталл хийгээд сулгасны дараа кракаа 2k16 суулгасан хавтас дотроо crack доторх зүйлсээ хуулж өгөөрөй.

 

 

Сэтгэгдэл бичих

comment-avatar