Самсунг утсанд РОМ суулгах [Хичээл]

Самсунг утсанд РОМ суулгах [Хичээл]

Бид утсаа ямар нэгэн байдлаар бусдын лл адил андройдоо нэмэхийг хүсдэг шүү дээ, сүүлд гарсан утаснууд Самсунгийн оригинал андройд утсандаа хүлээн авч суулгадаг бол, нөгөө хэсэг нь доогуур андройдтойгоо хэвээр үлддэг. Харин РОМ гэдэг нь Самсунг биш өөр ямар ч улсын хүний хөгжүүлэлт дор хийгддэг андройдыг хэлнэ. РОМны ачаар бид сүүлд гарсан андройдыг өөрсдийн утсандаа суулгаж Stock тойн адилхан харагдуулж өгдөг юм. Би ингээд та бүхэнд утсандаа хэрхэн РОМ суулгах талаар хичээл оруулья гэж бодлоо. Энэ бүхнийг хийхийн тулд таны  утасны цэнэг 80 аас дээш хувьтай байх ёстой

ЯМАР НЭГЭН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ ГАРВАЛ БИ ХАРИУЦАХГҮЙ БОЛНО!!!!!!!!!!!!!

РОМ суулгахын тулд юуны түрүүнд таны утас Root хийгдсэн байх ёстой.
https://autoroot.chainfire.eu/ <– эндээс та өөрийн утасны модель загвараа харж түүндээ таарсан Root ийг олж авна. /Жишээ нь миний утас Galaxy Note 3[SM-N900] байхад би зөвхөн тэрийг лл татна. Хэрэв та буруу Root татаж уншуулах юм бол таны утас гацаж асахгүй байх магадлалтай.

  • Root хэрхэн уншуулах бэ?
    Та дээр дурдсан сайтнаас өөрийн утасны модель загварт таарсанаа татсан бол. Та эхлээд дурын газар Extract Хийж задлаарай.
    Задалсны дараа ийм юм үүснэ/Би зөвхөн өөрийн утас N900 дээ тааруулсан, өөр модель бол тэр MD5 File ийн нэр өөр байна/

Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 1
Ингээд та Odin3-v3.07.exe програмыг Administrator эрхтэй ажиллуулна. Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 2

Дараа нь та утсаа унтрааж Home+Volume Down +Power key ээ зэрэг дарна. Дарсаны дараа Анхааруулгын тэмдэгтэй Евро утас бол англиар, солонгос утас бол солонгсоор бичиг гарч ирнэ. Гарч ирсэн бол Volume Up товчоо дар.Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 1

Ингээд таны утас Downloading… Do not turn off target !! гэсэн бичиг гарч ирсэн бол Odin ажиллуулсан байгаа компьютер руу холбо. Холбосны дараа Оdin дээр дараах бичигнүүд гарна Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 3

Мөн Odin дээрх Option цэсний Auto Reboot, F-Reset Time -аас бусад нь идэвхижээгүй байх ёстой.

Ийм бичиг гарсан бол PDA аль эсвэл AP гэсэн товчин дээр дарж задалсан газар дотор байсан MD5 File аа оруулах хэрэгтэй.   Оруулсаны дараа дараах бичиг гарна.

<OSM> Enter CS for MD5..
<OSM> Check MD5.. Do not unplug the cable..
<OSM> Please wait..
<OSM> CF-Auto-Root-ha3g-ha3gxx-smn900.tar.md5 is valid.
<OSM> Checking MD5 finished Sucessfully..
<OSM> Leave CS..

За ингээд Start товчин дээр дарж Root хийх үйл явц эхлэнэ. Таны утас ганц удаа Рэстарт хийгдэх бөгөөд та тэр үед өөр нэгэн баттэрей салгах гэх мэтийн зүйл хийж болохгүй. CF Root нь уншигдах явцдаа утсанд Гавалын ястай юм уншина. Тэр нь зүгээр бөгөөд ямар нэгэн аюулгүй. Гавалын яс гараад утас рэстарт хийгдсэний дараа таны утасны Apps цэсэнд SuperSU гэсэн апп байвал таны утас амжилттай Root хийгджээ гэсэн үг. За дараагийн алхамдаа орьё

  • Recovery суулгах

Recovery  нь таны утсанд РОМ суулгахад хамгийн их хэрэгтэй болох зүйл юм. Маш олон төрлийн Recovery байдаг бөгөөд миний хувьд хамгийн шилдэг гайгүй нь  TWRP Recovery юм.

https://twrp.me/Devices/ <– эндээс та өөрийн утасыг олоод Download links–> Primary /Recommended/  гэсэн дээр дарж  .zip өргөтгөлтэй биш img.tar гэсэн өргөтгөлтэйг татаж ав. Хэрэв таны утас байхгүй байвал өөрийн модель дугаараа энэ мэдээний доор коммент бичиж үлдээнэ үү. Би таньд Recovery-г олоод өгж болно.

Татаж авсан  бол дахиад Root хийхэд заасан шиг Vol Down+Home+Power оо дарж Downloading… Do not turn of target гэсэн бичиг гаргаад өнөөх Odin програм дээрээ PDA/AP дээрээ татсан Recovery img.tar өргөтгөлтэй юмаа оруулаад Start товч дээр дарна. Энийг унүуулсаны дараа таны утасны апп цэс гэх мэт юманд өөрчлөлт орохгүй.

Бичлэг [Дараах бичлэг нь Самсунг С3 дээр гаргасан жишээ байна]

  • РОМ уншуулах

РОМыг уншуулахад хамгийн чухал хэрэгтэй зүйл нь Recovery гэж би дээр бичсэнчлэн хэлсэн. Одоо хамгийн сүүлийн алхамаа ингээд эхэлье. РОМ татах хамгийн найдвартай сайт бол

1. http://forum.xda-developers.com
2. http://download.cyanogenmod.org юм

  1.  Stock based РОМ Суулгах
    http://forum.xda-developers.com -ээс өөрийн утсандаа РОМ олхын тулд, эхлээд сайт руу ороод дээд буланд байгаа Type to find device… Дээр өөрийн утасны нэрээ бичнэ. Өөрийн утсаа жишээ болгоод үзүүлье.

Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 4

  • Орсон бол та өөрийн вариант/variant/ ийн дагуу орох ёстой байхгүй бол шууд  [Утасны нэр Android Development] гэсэн цэс рүү орно. Миний утас дотроо маш олон варианттай болхоор би шууд өөрийн вариант руу ороод тэндээ Android Development гэсэн рүү орно.

Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 5

  • Орсоны тань дараа дотор нь маш олон төрлийн РОМ байх бөгөөд та нэг рүү нь орж. Бусдын мэдүүлсэн алдаа/bug/ аль болох багатай РОМыг заавар линкийн дагуу татаж авах хэрэгтэй.  Ихэнх РОМнууд +1GB хэмжээтэй байдаг бөгөөд бүгд .zip өргөтгөлтэй байна. Татаж авсан ромны нэр.zip файлаа утасны хаа нэг хэсэгтээ хуулна. Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 6
  • Ингээд хуулаад дууссан бол та утсаа компьютэрээсээ салгаж. Утсаа унтраагаад VolUp+Home+Power товчлуур дээр утасны лого гарч иртэл хүлээнэ.  Гарч ирсэн бол дарсан бүх товчлууруудаа тавих ёстой. Энэ нь таны утсанд дээр уншуулсан Recovery гарч ирнэ.

Гарч ирсэн Recovery гийн Wipe дээр дарна. Тэгээд Advanced Wipe орж Internal Storage болон MicroSD Card-аас бусдын идэвхижүүлээд Swipe to wipe дээр зүүнээс баруун тийш гулсуулж формат хийнэ

Wipe completed гэж гарч ирсэний дараа Back Дээр дарж Install цэс рүү орно.

Install цэснээс РОМоо уншуулах ба та РОМ оо утасны хаанаа хуулсан газраа олж ромны нэр.zip файл дээрээ дарж Swipe to Confirm Flash дээр дараад зааврын дагуу суулгаарай, сууж дууссны дараа та Reboot –> System дээр дарснаар таны утас шинэхэн РОМтоай асах болно. Жич: Эхний асалт дээрээ утас халах, бага зэрэг удах асуудлууд гарна.

2. CM буюу CyanogenMod төрлийн ром уншуулах

CM төрлийн ром уншуулахад та 2 зүйл угшуулах ёстой. Эхнийх нь РОМ, дараагийх нь GAPPS буюу Google Service Apps юм. Та өөрийн Android хувилбарт таарсан Gapps ийг татах ёстой бөгөөд буруу Gapps уншуулвал утсанд алдаа зааж мөн уншигдахгүй болно.

2.1 http://download.cyanogenmod.org/ эндээс та өөрийн загварын утсаа олж, Direct Download дээр дарна. татаж авсан файл мөн адил .zip өргөтгөлтэй байх бөгөөд CM гэсэн бичгийн ард буй 12 11 гэсэн нь андройд хувилбар юм

  • CM12.1 – Android 5.1
  • CM12 – Android 5.0
  • CM11 – Android 4.4
  • CM10.1 – Android 4.3
  • CM10 – Android 4.1

2.2 Gapps татах

Би дараах линкүүдийн  татах хэсгээс Micro-г татахыг зөвлөж байна

Android 4.4 буюу CM11 ийх –> http://www.androidrootz.com/2015/03/download-android-44x-kitkat-pa-gapps.html

Android 5.0 буюу CM12 ийх –>http://www.androidrootz.com/2015/03/download-android-50x-lollipop-gapps.html

Android 5.1 буюу CM12.1 ийх –> http://www.androidrootz.com/2015/03/download-android-51x-lollipop-pa-gapps.html

2.3 РОМ болон gapps аа уншуулах

Stock РОМ унүуулахтай адилхан. Утасны хаа нэгтээ CM болон gapps гээд хоёр юмаа хуулаад. Recovery ороод Wipe –> Advanced Wipe –> Internal Storage болон MicroSD Card аас бусдын идэвхижүүлж –> Swipe to wipe. Тэгээд инсталл ороод хамгийн түрүүнд CyanogenMod Ромоо уншуулаад дууссаны дараа  араас нь gapps аа уншуулна. Эхлээд gapps аа уншуулж болохгүй. Ингээд хоёр юмаа уншуулсан бол reboot –> System ороод restart хийнэ.

Stock РОМын үзэгдэх байдал:

Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 7

 

CyanogenMod РОМны харагдах байдал:

Андройд утсанд РОМ суулгах [Хичээл] 2

Ингээд Самсунг утсанд РОМ суулгах хичээл маань дууслаа. Шинэхэн Андройдоо таалан соёрхоорой.

 

ДЭЭР ХЭЛСЭНЧЛЭН ЯМАР НЭГЭН ЭВДРЭЛ ГЭМТЭЛ ГАРВАЛ БИ ХАРИУЦАХГҮЙ БОЛНО!!!!!!!!!!!!!

 

 

Сэтгэгдэл бичих

comment-avatar