Galaxy Note 1 [SHV-E160L/K/S] 4.1.2 Euro Rom суулгах.

Galaxy Note 1 [SHV-E160L/K/S] 4.1.2 Euro Rom суулгах.

Сайн байна уу. Нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр энэхүү мэдээллийг оруулж байна. Энэхүү мэдээлэл нь Солонгос note 1 утасыг хэрхэн евро болгох вэ гэх талаар мэдээлэл юм аа. За энгээд та бүхэндээ чадах ядхаараа тайлбарлаж өгье.

За энгээд хэрхэн суулгах вэ ???

Юун түрүүнд та утасныхаа модел-г мэдсэн байх шаардлагатай. Солонгос NOTE 1 утасанд

  1. Galaxy Note 1 [SHV-E160L]
  2. Galaxy Note 1 [SHV-E160K]
  3. Galaxy Note 1 [SHV-E160S] 

гэх мэт 3 төрлийн модел байдаг бөгөөд та Rom-оо татахдаа өөрийн утасны модел-р татах юм.

Татах

Galaxy Note 1 [SHV-E160L]

Galaxy Note 1 [SHV-E160K/S]

Samsung USB Driver

Odin 3.0.7

Суулгах Заавар.

Юун түрүүнд та дээр байгаа татах хэсгээс өөрт хэрэгтэй зүйлүүдийг татсан байх шаардлагатай.

Хэрэглэгдэх зүйлс

  1. Таньд тухайн утасанд таарах Rom хэрэгтэй.
  2. Odin програм хэрэгтэй.
  3. Тухайн утасыг таних USB Driver гэх зүйлүүд хэрэг болно.

Хэрэв та татаж авсан бол Rom болон USB Driver-aа компьютертаа суулгаарай.

 За энгээд хэрхэн суулгах талаар:

  1. Та гар утасаа унтраасан байх шаардлагатай.
  2. Одоо Volume Down + Home Button + Power гэсэн товчуудыг зэрэг дархад (1) зураг гарж ирэх бөгөөд дахин Volume up товчлуур дарж Download горимд шилжих шаардлагатай.

Galaxy Note 1 [SHV-E160L/K/S] 4.1.2 Euro Rom суулгах. 1

 

3. Одоо та Гар утас болон Компьютераа usb холбож Odin програм-а ажиллуулаарай.

Galaxy Note 1 [SHV-E160L/K/S] 4.1.2 Euro Rom суулгах. 2

Дээрх зурган дээр байгаа ID:COM гэсэн хэсэг Цэнхэр өнгөтэй бол таны утас амжилттай                        холбогдсон гэсэн үг юм.

       Option тохиргоог оролдох хэрэггүй. !!!

Харин одоо та PDA гэсэн товчлуур дээр дарж татаж авсан Ром-оо зааж өгөөд Start товчийг                  дарж евро програм-а уншуулаарай.

4. Уншиж дуусмагц таны утас өөрөө унтарж асах бөгөөд энэ нь евро програм-г хуулж дууссан гэсэн          үг юм.

5. Харин одоо та дахин утас-аа унтрах шаардлагатай. Хэрэв таны утас бүрэн унтарж дууссан бол              Recovery Mode буюу Recovery горимд орох шаардлагатай.

         Volume UP + Volume Down + Home + Power гэсэн хосолсон товч дарж орно уу.

Galaxy Note 1 [SHV-E160L/K/S] 4.1.2 Euro Rom суулгах. 3

Recovery горимд орсон бол дараах зурагтай адил гарж ирэх ёстой.

Galaxy Note 1 [SHV-E160L/K/S] 4.1.2 Euro Rom суулгах. 1

6. Одоо та

  1. Wipe data/factory reset –> Yes — delete all user 
  2. Wipe cache partition –> Yes — Wipe Cache 
  3. Reboot system now гэсэн товчийг сүүлд нь дарснаар таны утас бэлэн боллоо амжилт 😀 🙂

 

Сэтгэгдэл бичих

comment-avatar